Бээжингээс Алтыг нь авлаа
Огноо August 15, 2008 . Бичсэн: Hantulga
Монголчууд бид Чингисээрээ бахархаад удаж байна. 2008 оны Бээжингийн олимпоос манай улс түүхэндээ анх удаа алтан медалиа авлаа. Алт авчирсан спорт нь монголчуудын хайртай бөхийн спорт нь. Тэр дундаа жүдо. Аваргыг давж аварга болдог. Эхний тойргоосоо эхлээд л бүгдийг нь хага шидсээр гуядан байж урамтай гэгч нь хэний ч найдлага тавиагүй Булган нутгийн хүү аварга боллоо. Энэхүү алтан медалийн цаана маш олон зүйл нуугдаж байгаа мэт. Энэ жилийн Наадамаар начины даваанд унасанд нь олимпийн аварга Түвшинбаярын аав Найдангийн тухайн үедээ харамсч л байсан байх. Гэхдээ юм нэгээр дуусдаггүй гэдгийн хамгийн том баталгаа энэ болсон. Энэ жилийн Дэлхийн Супер Цомын тэмцээнд хүн бүр л Цагаанбаатар гэцгээж байхад нь Түвшинбаяр л алт авсан.
Хятадын Бээжингийн тэнгэрт манай улсын төрийн дуулал эгшиглэнэ гэдэг бол манай улсын тусгаар тогтнол дахин нэг удаа баталгаажиж байгаа үг юм. Бид хамтдаа нэгэн зорилгын төлөө зориглон хөдөлбөл олимпийн алтан медаль авч болдог юм байна гэдгийг бид ухаарлаа. Тэгвэл манай улстөрчид, төрийг барьж байгаа хүмүүс маань яг л ийм нэг зорилгын төлөө хөдөлмөөр байна. Гацаанд орсон төр маань Түвшинбаярын ачаар урагшаа нилээн сайн хөдөлнө гэдэгт дотроо найдаж л сууна шүү. Үүнийг батлах мэтээр алт авсаны орой нь Сүхбаатарын талбай дээр ерөнхийлөгч, ерөнхий сайд, АН-ийн дарга нар гар гараасаа хөтөлцөн гарч ирэх нь үүнийг баталсан мэт.
Улсынхаа бахархал нь болохыг хүсдэггүй ямар монгол хүн байх билээ. Зөвхөн спорт ч биш Монгол гэдэг нэрийг дэлхийд гаргахын төлөө өөр өөрийн чаддаг чаддаг зүйлээрээ алтыг нь авах буюу оргилд нь хүрч чадвал бид бүгд эх орныхоо бахархал нь болох боломжтой. Өчигдөр л олимпийн тухай блог цөөхөн байна гэж бичиж байсан чинь өнөөдөр ингээд алтын тухай бичээд сууж байх ч сайхан байна шүү. Яг л зүүд мэт санагдаж байна. Допингийн шинжилгээ нь гайгүй гарсан учраас бүх юм баталгаатай гэсэн үг.
7 сарын 1 ний стресснээсээ гарч амжаагүй байсан монголчууд ийнхүү 8 сарын 14 гэдэг өдрийг тэмдэглэн, ойрд баярлаж хөөрөөгүйгээрээ хөөрцөглөж аз жаргалаар дүүрэн нэг өдрийг үдлээ. Ийм олон хүнд түр ч болов баяр хөөрийг бэлэглэсэн Түвшинбаяртаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу. Mонголчууд маань ингэж гудамжинд тааралдахаараа бие биетэйгээ тэврэлдэж, огт танихгүй хүмүүс бие биедээ баярын мэнд хүргэж байхыг би лав төрсөнөөсөө хойш харж байгаагүй. Алтан медалийн гэрч болсондоо бид бүгд үнэхээр азтай юм. Дараа дараагийн иймэрхүү үндэсний баяр олон олноороо тохиох болтугай. Ялангуяа хөлбөмбөгийн ДАШТ-д Монголын шигшээ баг шалгарч оролцвол иймэрхүү хэмжээний баяр болох байх даа.
Урагшаа монголчуудаа, эв нэгдэлээр, эрч хүчтэйгээр хөгжлийн төлөө хамтдаа!





Sanaa niilj baina. Unendee ene altan medal, ene olimpiin avargiin ner ev negdeld hurgeh huchtei ym gej ogt sanasangui. Sogtuudaa uhaanaa aldchihaagui l baisan bol denduu setgel hudlum baisan daa. Negdmel sanaa, niitiin huch hezeed sainiig duulgasaar irsen bolohoor zaluus bidi negdeh ni hamgiin chuhal zuil.
uls torchid show-aa yaaj martahav. altan medaliin surgaar alt avch ogson hymyys shig teryygeer yavahaa yaj martahav.
Baatar hyn ooroo busdiig daguuldag ynen shyy, ochdor Tyvshinbayariig bygd gaihaltai hyndetgej arduud yamar evtei nairtai baivaa!!!
THANKS HOMMIE
Хүүш чи… Дэлхийн цомоор мөнгө авсийшдэээ… Гэхдээ бараг л алт шиг мөнгө л дөөө. өөрсдөө үзээрэй. Бас Чиндаогийн тэмцээнээс алт авсан