This is a Premium Blog

Олимпийн тухай блог хэр их байна вэ?

Огноо August 14, 2008 . Бичсэн: Hantulga

Ерөнхийд нь дүгнээд хэлбэл хариулт нь “тун бага”.

Бээжингийн Зуны Олимпийн 29-р Наадам ид дундаа үргэлжилж байх үед гадны блогууд болон дотоодын блогууд хэр их эрчимтэй ажиллаж байгааг бага зэрэг судалж үзлээ. Өчигдөрхөн МУГТ О.Гүндэгмааг мөнгөн медаль хүртсэнтэй холбогдуулан хийсэн хэд хэдэн пост байна лээ. Харин ерөнхийд нь байнга тоймлон бичиж буй хүмүүс нэг их байсангүй. Уг нь Олон Улсын Олимпийн Хороо ба оролцож буй алдартай тамирчид, дасгалжуулагч нарын хэн нэг нь албан ёсны блог хөтлөх болов уу гэж их л горьдсон. Гэтэл тиймэрхүү зүйл огт ажиглагдсангүй.

Албан ёсны ОУОХ-ны вэбийг үзлээ:

* Олон Улсын Олимпийн Хороо – ямар ч блог байсангүй.
* 2008 оны Бээжингийн Олимпийн Сайт – энд ч мөн блог байсангүй.

Энэ мэтийн албан ёсны блогууд байхгүй байгаа нь албан бус блогуудын нэрд гарах сайхан боломж байсан ч бичээч нар маань түүнийг ашиглахыг нэг их хүсэхгүй байгаа бололтой. Магадгүй өөрсдөө зөвхөн үзээд “share” хийхээ мартсан ч байж болох.

Оролцож буй тамирчдын хувьд тэднийг олон зүйлээр хязгаарласан байдаг нь блог бичихэд нь саад болдог байж магадгүй юм. Энэ тухай энд бичсэн байна билээ.

Олимпийн Хорооны ажилчид энэ удаа үндсэн медиа сувгуудаар л мэдээллээ хүргэхийг илүү чухалчилж үзсэн нь ойлгомжтой болов.

Олимптой холбоотой сонирхолтой блог та олж уншсан уу? Уншсан бол хуваалцаарай.

4 Comments on “Олимпийн тухай блог хэр их байна вэ?”

  1. 2XYY |

    Baihgui bna oo

  2. qu|kZ |

    unshaagui!

  3. Khosoo |

    unshsan. Neleen bsan shuu.Unhij ch bgaa. hehe

  4. jenni |

    sportnews.mn dajgui shdee

Leave a Reply