Инфляци тооцох нь зөв үү

Аливаа албан байгууллага аж ахуйн нэгжүүд бусад газруудтай урт удаан хугацааны харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэдэг. Гэхдээ мэдээж өөрсдийнх нь итгэлийг дааж чадах, найдвартай, чанартай байгууллагуудтайгаа л иймэрхүү төрлийн гэрээ хэлцэл хийх сонирхолтой байх нь мэдээж. Цаад байгууллагынхаа хулхи гэдгийг мэдсэн захиалагч газрууд нь бол хийсэн гэрээндээ харамсаад дуусах хугацааг нь хүлээгээд үстэй толгойгоо гашилгахаас өөр сонголтгүй үлдэнэ.

Урт хугацааны гэрээ байгуулахдаа хоёр талууд ихэвчлэн төлбөрөө 50%, 50% аар хийдэг. Гэхдээ мэдээж хоёр талын зөвшилцлөөс шалтгаална л даа. Жишээ нь би нэг компанийн танилцуулгын эхийг бэлтгээд, хэвлүүлэхийн тулд 1 жилийн гэрээг 10000$ ийн төсөвтэй байгуулъя гэж бодъё. 50% ийн төлбөрийг нь урьдчилаад авчихлаа. Түүнээс хойш эхийг нь захиалагч тал батлахгүй өөрсдийн саналуудыг нэмж хасан оруулсаар нааш цааш гүйсээр 10 сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эх оронд маань инфляци идэвхтэй явагдаад гэрээ байгуулагдсанаас хойш 20% тай болчихов. Аваагүй үлдсэн 5000$ маань 10 сарын дараа төлөгдөөд ороод ирэхэд аль хэдийнээ өөрийн үнэ цэнээ алдаад 4000$ болчихсон гэсэн үг л дээ. Тэгэхээр манай талд ашиггүй болчихлоо. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ?

Гэрээнийхээ заалтанд инфляцыг тооцож оруулъя гэхээр манай статистикийн эмхэтгэл нэг өөр тоо хэлээд, Монголбанк нь нэг өөр тоо хэлээд, ЗГ ийн агентлагууд нь нэг өөр тоо хэлдэг. Алинд нь итгэх вэ? Таны бодол?

Share

6 Replies to “Инфляци тооцох нь зөв үү”

  1. gereend negent tusgasan l bol hetsuu l dee huu. anh geree baiguulahdaa geree dugneh uyed tuhain uyeiin uniin usultiig tootsoj uzeheer gereend zaaj ugch boloh yum. gehdee eniig hen ch zuvshuuruhgui bolov uu. ta ch gesen uuriiguu nuguu hariltsagchiinhaa tald taviad uz tegeheer hetsuu bgaa biz.

  2. ennn jiliin implyatsiin uneer daraa jiliiin implyatsig hamarhgu mngoo avnna gsennn gree baigulchaasssde huu . Haayaa ch gsen 50 50% iig erhemleh hrgte gj bdoj bnnn

  3. валютын ханш яриагүй ээ. инфляци өсөх буурах тухай юм шиг байна. Энийг захиалагч байгууллага зөвшөөрөх байхаа. инфляци буурч болно өсч ч болно.

    янз бүрийн хэдэн тоогоо дундажлаж авсан нь дээр байхаа. дундаж гэдэг чинь өөрөө статикийн чанартай үйлдэл дээ.

Leave a Reply

Your email address will not be published.