May 04

Супервижн кабелийн ТВ ээ гэж

Posted by Hantulga in Бизнес

Саяхан ажлын байрандаа ТВ аваад супервижн кабель холбуулав аа. Уг нь ч Сансар эд нарыг бодвол дүрсний чанар, сувгийн чанартай байдал зэрэг нь хамаагүй илүү юм л даа. Эхний хэдэн өдөр ч яахав Аваргуудын лигээ үзэх шив. AXN-ээр үзэх дуртай ТВ шоунууд минь гарч байнаа, тэгээд ажиглаад байтал америкийн ихэнх сувгуудаар нь гоё гоё юмнууд гарах юм. Нэтээс орж суваг болгоны хуваарийг харах гэтэл залхуу хүрэв. Ер нь цаад тавьж өгч байгаа кабелийн компанид өөрсдөд нь энэ бүх гаргаж буй сувгийнхаа хуваарийг хэвлэж тараадаг эсэх талаар утасдаж лавлав. Гэтэл тийм хуваарь хэвлэж гаргадаггүй гэлээ. Ингээд гаргавал хүмүүс их худалдаж авах юм биш үү, ядаж нэг сайт хийгээд бүгдийг нь нэгтгээд тавиад байвал нэмэлт үйлчилгээ болчих юм биш үү гэтэл 455082 дугаарын утсыг авсан бүсгүй та маркетингийнхэнтэй ярь гээд уурсангуй утсаа тавьчихлаа. Тэд нарын мөнгө олж болох аргыг зөвлөснийхөө төлөө би хөөцөлдөн байж тэдний маркетингийн албатай ярих гэж үү? Гонж.

Тиймээс иймэрхүү утас авдаг хүн эд нар дээрээ анхаарах нь туйлаас чухал юм л даа.. Өөрсдөө шинэ санаа гаргаж чадахгүй бол “аутсорс” маягаар гадны санаа нэмэрлэгчдийн шүүсийг уг нь тосоод сууж баймаар юм..

Share

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

16 Responses

  • Nuunee says:

    Mongolchuud ugaasaa buduun bugstoi, ih zantai, udaan humuus shdee

  • Манай нутагт Супервижний энэ мэт үлйдлийг хохь нь гэдэг шт гэгэгэ

  • Mino says:

    Hantulgad tuslahad Macau cable tv-geed googledej haij olood tednii site-aas manaid gardag channeluudiin programiig avchih. neg excel file baidag yum. zondoo suvguud baigaa. teneg supervisioniih n uul n tendees l download hiij avaad taraachihad bolohgui yum baihguisht.

  • Janboy says:

    Энэ үнэн. Супервижн дүрс, дуу сайтай. Гоё ч кинонууд гаргадаг. Кинон дундуур нь реклам явахгүй нь бүр сайхан. Уг нь сар сараар киноны хуваарь бичсэн материал гаднаас ирдэг юм байна лээ. Тэрийг нь гуйхаар өгдөггүй. Яахав сайтаар нь ороод хэвлээд авчихаж болно. Ер нь харьцаа жаахан муутай. Эсвэл надтай тийм хүн таарсан байж магадгүй.

  • maYbe says:

    sonin yumaa suvgiin huvaari ugdug l bsiimda.ungursun zun ch bas ugch bsn.bolij l dee tgvl

  • L-Wayne says:

    Super Vision 3.4 хороололд тавидаг биз дээ?
    Манайх сансартай олигтой юм гарахгүй юм
    2 кабель зэрэг тавиулж болох болов уу?
    Уул нь 2ланг зэрэг тавиулчвал…

  • хараа says:

    superV chiin yar ch sportin suvag bhguumaa.. gants bga hujaagiin ccctv5.. espn starports orosiin sport ert bhguu goe toglolt uzej chadkuin nowsh gj,…… ter kino n ch yahav.. bi yamar kino uzdiin bish

  • Anonymous says:

    зарим сувгууд нь дажгүй гардаг ч гэсэн ESPN бол яг л youtube-ээр rosolution муутэй видео үзэж байгаа юм шиг л гардаг юм байналээ. тэгээд үзэж байтал тэр тэнэг digital төхөөрөмж нь гацчихна. Хүмүүсийх нь харьцаа ч гэсэн шал тэнэг л юм байналээ

  • Matt says:

    Ter Nuuneed handaj heleheed ooroo mgl bish yum shig bitgii daldaganaj bai l da. Undug shig uugui hun gej bhgui. Aldaj onoh ni bii gehdee bid suralcsaar l bgaa

  • bi shuude says:

    hi…
    manaih bas shupervisiontei shde… harin ch sansariin olon hyatad suwgiig boduul uzchiheer baruunii suwguud ihtei shde….
    sportiin suwgiin huwid espn, star sport, euro, extreme ntr gd harin ch neleedgui bh shg bdiishde

  • хэрэглэгч says:

    супервижн тв- үйлчилгээний хүмүүс ёстой бүдүүлэг, харьцааны соёлгүй хүмүүс байдаг учраас тэр компаны нэр хүндийг унагааж, орлогыг нь хааж бгаа юм бишүү. Тийм хүмүүсээ удирлага нь мэддэггүй юм байхдаа. ялангуяа 455082 дээр байдаг дежур, засварчид нь бүр бүдүүлэг, халаад сольж баймаар юм.

  • санаа тавигч says:

    Эдгээр бичсэн зүйлүүдийг уншдаг компаны удирдлага, ажилтан гэж байдаг юм уу? гуравдугаар сарын 25 -ны орой гарсан дежур хүүхэн гэхэд ёстой балиар амьтан байна лээ. өөрөө утсаа ч авахгүй , нэг хар юмтай заваараад түүгээрээ утсаар худлаа яриулаад байсан. ёстой заваарсан газар бна лээ.

  • шар махтайгаа хатсан үйлчлүүлэгч says:

    Эдниихээс болж ёстой аргаа барж байна. ядаж сувагууд нь олигтой гарахгүй юмаа. яаж ингэж хүний мөнгийг зүгээр идэж чадаж байнаа. бүр сурсан гарууд юмаа. өөрсдөө ирээд гэрээгээ цуцлаад өгдөггүй юм байдаа

  • Нараа says:

    Танай операторууд юмуу ямар хүмүүс нь утсанд хариу өгдөг вэ? Ямар харьцаа, ааш муутай хүмүүс суудаг вэ? Би бас гэртээ кабель тавиулах гээд утасдсан чинь муухай аашлаад байна лээ.

  • Нараа says:

    Комментүүдийг үзсэн чинь одоогоос жилийн өмнө бичсэн сэтгэгдлүүд байна ш дээ, одоо хүртэл ямар ч өөрчлөлт ороогүй юм байна даа. Бүдүүлэг, харьцааны соёлгүй гэдэг нь үнэн юм байна.
    Ямар нэгэн арга хэмжээ авдаггүй юмуу?

  • мөөгий says:

    2012 оны 11 сарын 19 ны орой 20 цагийн орчимд манай кабель тасалдаж би сансар кабельтай холбоо барих утас болох 313752 руу лавлах санаатай залгалаа.гэтэл нэг эмэгтэй утсаа аваад хаана байдаг хэддүгээр байр уу гэх мэт зүйл асууж байснаа надад ямар ч шийдтэй хариу өгсөнгүй утсаа шидчихэв.хүн ирж хэзээ янзлах,эсвэл зүгээр л асуучихаад болчихож байгаа юм уу бүү мэд.хэсэг гайхаж суулаа.бодоод байсан уур ч хүрэх шиг.дахиад залгаж лавлалаа.тэгсэн байдал улам дордов.толгойгоо хяргуулах шахав…үйлчилгээний ажилчидаа бодолцмоор юм.



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life