Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь

Төгөлдөр хуурч
Хаан хуурын үдэш нэртэй Б.Оюунгэрэлийн бие даасан хоёр дахь тоглолтыг үзэж сонирхов. Зохион байгуулалтанд нь оролцсоны хувьд энэ жилийн тоглолт өмнөх онд болсон тоглолтоос арай илүү онцлогтой үдэш болж өнгөрсөн. Сонгодог хөгжмийг сэхээтнүүд үздэг гэдэг ойлголт манай улсад нийтлэг буй. Хэдийгээр сэхээтнүүд нь сонгодог хөгжмийн тоглолтуудыг үздэг ч гэсэн тэдний гаргадаг хамгийн том бөгөөд энгийн дутагдал нь гар утсаа унтраадаггүй. Өчигдөрийн тоглолтын хувьд дуурийн театрт суурилуулсан шинэ төхөөрөмжийн ачаар gsm системээр ажилладаг утаснуудын сүлжээ танхим дотор бариагүй нь бага ч болов төсөөлөлөө бодитойгоор, сайхнаар харах боломжыг олгов. Ер нь тэрхүү төхөөрөмжийг цирк, драм, кино театр, палас гэх мэтийн бүхий л үзвэрийн газруудад байрлуулбал тохиромжтой юм шиг санагдсан.

Тоглолт яг 19 цагт танхимын гэрэл унтарсанаар эхэлсэн. Ойр дотны бүх хүмүүстээ урилга өгсөн байсан тул тэднийхээ ойр суунгаа хаан хуурын аялгуу эгшиг сонсож, авьяаслаг төгөлдөр хуурч бүсгүйн хурдан хөдлөх хуруунуудыг харсаар тэвчээрийн шалгалтандаа орлоо. Өөрөөр хэлбэл иймэрхүү концерт үзэхэд маш их тэвчээр гаргах шаардлагатай байдаг ба ямар нэгэн чимээ авиа гаргах, хоорондоо шивнэлдэн ярих зэрэг нь төгөлдөр хуурчийн анхаарлыг тэр дор нь сарниулдаг тул бүгд хориотой. Тоглолтын програм ерөнхийдөө тайван, хурдан, түргэн, оргил, бууралт, тайвшралт гэх мэтийн өрнөлтэйгээр үргэлжилсэн. Тоглож буй аяных нь өнгө аясанд нь тохируулан нүдээ аньлаа.. эгшиглэж буй аялгууны хэмнэл ба үндсэн темд нь тохируулан төсөөллүүдээ бодож эхэллээ.

Тайван эгшиглэн эхлэх аялгууг нь сонсоод концертыг зохион байгуулахад шаардлагатай ажлуудыг амжуулан хийж дуусгаад анхны аяыг нь сонсоод суух шиг тайвшрал байсангүй. Ажлын маань хамт олон ч тиймэрхүү мэдрэмжүүдийг мэдэрч байсан гэдэгт итгэлтэй байгаа. Төдөлгүй аялгууны хэмнэл бага зэргээр хурдасч, хурууны хөдөлгөөнүүд ч түргэсэхийн хирээр төсөөллүүд бага багаар аймшигтай болж эхэлж байлаа. омансыг дуулах үед яг л мафитай кинон дээр гардаг мэт ложонд үзэн сууж байгаа мафийн толгойлогч нар бие биенээ хөнөөж байгаа дүр зураг орж ирсэн. Дайны талбар үргэлжилсээр, монголын аль нэгэн аймгуудын нэг нь тусгаар тогтнолоо зарлахын тулд иргэний дайн ч зарлаж байх шиг. Дайн дуусав. Дайны дараахь хөгжил цэцэглэлт, бүтээн босголтын үе эхэлсэн. Сэтгэл ч бага зэрэг тайвширч хуучны сайхан дурсамжууд үе үе зурсхийн орж гарсаар нэг л мэдэхэд 1.30 минут өнгөрч тоглолт маань төгсгөл шатандаа орж Оюунгэрэл маань талархлын үг хэлсээр өндөрлөв.

Их ажлын дараахь оройн хоол идчихээд аваргуудын лигийн тоглолтыг гэртээ харьж үзсэнээр төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан урт өдөр өглөөний 7 цаг 30 минутаас дараачийн өдрийн өглөөний 5 цаг хүртэл үргэлжилж дараа дараачийн өдрийн хэвийн амьдралын хэмнэлтэйгээ залгав.

Тоглолтын зургуудыг Агшин.мн-ээс

Share

One Reply to “Төсөөлөл, тэвчээрээ шалгуулсан нь”

  1. Toglolt amjilttai bolson bol bayr hurgii, uneheer uzeh zav baisangyi. Uug ni ene jil gants 2 songodog toglolt uzeh shaardlaga uurtuu tavisan baigaa. Amjval hiilch Degi bolon ymar negen ballet uznee.

    Cheers!

Leave a Reply

Your email address will not be published.