Feb 14

Валентины өдөр

Posted by Hantulga in ВэБлог

Гэгээн Валентиний өдрийг жил ирэх тусам нилээн өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Тээр жил намайг 14 орчим настай байхад л аав маань машин дотроо явж байгаад “энэ их гадны баяруудыг учрыг нь мэдэхгүй байж дуурайх юм даа” хэмээн хэлж байсан нь одоо хүртэл толгойноос гардаггүй юм. Энэ баярыг нэг их муулах гэсэнгүй, зүгээр тэмдэглэдэг баярынхаа утга учир, цаад санааг нь ойлгож баярладаг байгаасай л гэж хүснэм. Дурлалт хосуудын баяр гэж нэрийддэг хэдий ч, миний хувьд хайртай хүнтэйгээ байхад өдөр бүхэн л Валентиний өдөр байж болох. Тиймээс нэг өдрийг ингэж тусгайлах нь бас явцгүй ч юм шиг. Харин хэн хэгэн хүнд өөрийн сэтгэлээ илчилэхэд илүү тохиромжтой өдөр байж болдогийг үгүйсгэхгүй л дээ. 10 жилийн сургуульд байх үеийн туршлагаас үүнийг олж мэдсэн л дээ. Тиймээс найрах гэж байгаа охиндоо яг одоо очоод сэтгэлээ нээгээрэй гэж захих байна.

Хичээл эхлэх дөхчихсөн, гадаа нилээн дулаарч байгаа учраас зарим нэг хүмүүсийн хаврын өвчин нь аль хэдийнээ хөдлөөд эхэлчихсэн байх шиг харагдана лээ. Хүйтний улиралд дургүй хүмүүсийн баяр хөөртэй байгааг ээ. Зун болох гээд гоё байнаа гэж ярьж байгаа хүмүүстэй сүүлийн үед нилээн л таарлаа. Ямартай ч зарим нэг хүмүүс хавар ч болж амжаагүй байхад зуны тухай мөрөөдөлдөө орчихсон бололтой. Миний хувьд зуны төлөвлөгөөгөө бараг л гаргачихсан явж байгаа. Та харин юу хийх вэ? Цагаан сар гэж нүсэр баяр дуусаад, түүнтэй холбоотой хэд хэдэн блогийг энд бичсэнийг бас нэг уншиж үзээд саналаа хуваалцаарай.

Ингэсэнгүй удлаа гэдэг жагсаалт гаргаад бичээд үзвэл нилээн сонирхолтой юм гэж ойрд бодогдоод байгаа. Тиймээс дараагийн удаа энэ талаар бичих болноо. Та ч гэсэн бас бодож байгаад дараагийн бичилтэн дээр сэтгэгдэлээ үлдээгээрэй. Өө мартсанаас супер бөүл үзэх гээд өглөөний 5 цагт босч хүлээсэн чинь Сансар кабелийн ТВ ийн 51 сувгаас хайгаад хайгаад олсонгүй. Тооноос чанар гэдэг байх аа? Уг нь тус тэмцээнийг үзсэн 98 сая үзэгчийн нэгэнд нь багтчихсан бол ч.. Зиа яахав угаасаа супер сандэй үзчихсэн, энэ уикэндээр ол стар гэймтэй юм чинь. CS гэдэг тоглоомны талаар сонсч байсан байх, харин тус тоглоомны киноны талаар мэдэхгүй хүн байвал тун удахгүй гарах нэгэн киног хүлээгээд сууж байгаарай ;]

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

7 Responses

  • HantulgiinAnhniiHair says:

    Harin tiim baihaa.. egchin naizuudtaaga bi bf-tei baisan bol onoodor uu hiih bol gej bodsonchin…. uulanch neh chuhal odor bish baile… ugnasaa tiim present inter hamaagui baidag boldhoor… hashiin arai iluu erhleed chocolate ideed tsugtaa baih yumuu… dehdee ter bol ugnasaa hezeech hamaagui hiij boloh yum bijdee.. so.. chi zuv bnaa… nairmaar baiga hun baival.. onoodorl nair :D lol… Hantulga.. bi urin chamd nileen…aay!!! lol… unen humuusiin havriin ovchin ihleed hitsuu hitsuu… 2 sar gej bodhoorl yanaa udahgui 5 sar bolood hicheel tarla geheer zalguurchigaad baihiin.. bas duulaah boln! :D tegeel zun!see haraldaa aimar exciting baiga bijdee? anyway… chi tegeed zun uu hiih gej baigan huuhdee? zaza honey, happy valentine’s day! uulan hoyulaa erhleed chocolate idsen bol haha :P yahuu egchin ochij baigad erhluulii dehdee chocolatenasaa ugohgui! :P

  • sukhdeg says:

    Aav chin unen ugtei hun bna

  • hama says:

    haha unendeee bol tiim shuu

  • All star-aar but avnaa…

  • chips (bhgyiee) says:

    Jild gants udaa boldog odriig temdeglehged yu n buruu bhav. Humuus odor bolgon hairtai hynteigee bailaa gd odor bolgon shoklod soliltsood tgtlee dogdolj bayrladaggyi sh de.Bi lav durtai.Ene odroor l hairaa ilerhiileegyi bsan neg n ilerhiilj hairtai neg n nogoodoo ulam hairtaigaa ilerhiileh ch yum uu. Er n l bh l zuil.

  • Anonymous says:

    aaaaaaaaaaaaaaaaaaaa

  • uuganaa says:

    tiim shuu gehdee zarim ni arai ooroor temdegledeg ym shig bga ym ene ni buruu l daa



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life