MonStudNet-дээ 10 жилийн ойн мэнд

monstudnet 10 years

Зиак өнөөдрөөс эхлээд Шинэ Жилийн Ойн баярууд, арга хэмжээнүүд эхэлж байх шиг байна. Хамгийн анхны урилгыг МонСтүдНэт буюу Монголын Оюутнуудын Сүлжээ хэмээх сайт үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын хүлээн авалтанд очихоор боллоо. Монголын анхны залууст зориулсан чөлөөт сайт гэдэг утгаараа буюу монголын анхны IRC чааттай гэдгээр нь би болон манай интернэт ашигладаг байсан залуус маань сайн мэддэг. Ялангуяа уг чаатаар танилцаж үерхэж, сууж байсан хосууд ч цөөнгүй.

19 цаг бага зэрэг өнгөрөөгөөд Фэйс клубт очив. Асуулт.нэтийг төлөөлж олон нийтийн иймэрхүү ажилд оролцсон хоёр дахь тохиолдол маань энэ байв. Өмнө нь энэ зун болсон “Бидний Зүрх Монголын Төлөө Цохилно” хэмээх үндэсний чуулга, уулзалтанд оролцож байв. Асуулт форумаараа дахин нэг бахархах сэтгэгдэл өнөөдөр дахин төрөв.

Хамгийн анх 2000 оны дундуур Монстүднэтийн чаатад орж эхэлж билээ. Дөнгөж гэртээ интернэт холбуулчихсан 15 настай балчир бацкан хэрүүл хийх зорилготой чаатладаг байв. Монгол хэлээрээ, дэлхийн хаана ч байж магадгүй монгол хүмүүстэй хэрэлдэх туйлын сонирхолтой санагддаг байв. Удалгүй тийнэжер нас маань ч өнгөрч арай өөр зүйл хийж эхлэв. Яг энэ үед Monstudnet-ийн чаат нь irc технологи рүү шилжиж энэ талаар хичээл бичиж анхныхаа homepage-ийн гараагаа эхэлж байсан түүхтэй бөлгөө. Тэгж анх Хантулга.комын гараа эхэлж байсан учраас, мөн Асуултийн админуудтай энэхүү чаатаар л танилцаж байсан учраас очихгүй бол болохгүй нь гэж бодсоны үндсэн дээр очсон.

Цахим Өртөө, Монгол Мэдээ, Ориго, Оллоо, Сонин, МонголМедиа, Яадий, БлогМН гэх мэтийн маш олон Монстүднэттэй ямар нэгэн байдлаар холбоотай сайтуудын төлөөлөгчид хүрэлцэн ирцгээсэн байсан. Тэдэнтэй танилцаж хуучны түүхээ ярицлаж суух тун сайхан санагдсаныг бичих хэрэгтэй байх. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж ярьдаг ч түүнийгээ амьдрал дээрээ тэр болгон хэрэгжүүлээд байдаг нь цөөхөн байх. Харин энэ үдэш байдал огт эсрэгээрээ, тун халуун уур амьсгал дор өрнөсөн. Арга хэмжээг зохион байгуулсан нийт хамт олон болон Орбинзоондоо талархсанаа илэрхийлэх хэрэгтэй байх.

Манайд одоогоор тун цөөхөн сайтууд байдаг. Тэдгээр сайтуудыг эрхлэгчид бие биенийгээ аль болох чадах чинээгээрээ туслан, хамтран ажиллавал илүү их амжилтанд арай л хялбар аргаар хүрэх үнэхээр их боломж байгаа юм байнаа гэдэг бодол төрсөн. Онлайн ертөнцийг нэгэн орой оффлайн болгон хамтдаа ийнхүү тэмдэглэцгээлээ. 2 жилийн дараагаар Асуултын 10 жилийн ой болвол нилээд нүсэр юм болох шинжтэй байна лээ шүү. Зиак унтах минь, өглөө шалгалттай.

Share

4 Replies to “MonStudNet-дээ 10 жилийн ойн мэнд”

  1. neeree l batsaan bhdaa l anh chat gej guij bhdaa Monstudnet d bainga ordog bsan. aa tiin ter uyed durlal.mn geed bas chattai bsan yum dag neg iimerhuu l bh shiv . tegeed chatlaad l gants 2 ohidtoi uulzaj l bsan l daa. yer ni bol dajgui ee. Monstudnet budaj shunhdaj bgaa gesen odoo duusaagui l bgaamuudaa

  2. huuuh medsen bol ochdog bj…Bi ch bas 7 jiliin umnu ulaan chatchin bjee…Anh neeree Monstudnet orj bujignuuldag baijdee…ter Ved Hantulga MarshaLL gej ordog bailuu??
    zunduu l hvmvvs bsan odoo sanah yum alga…Kick deel…haayaa @ bolhooroo banned hiigeel hoho..bvvr anhandaa aimar aimar nickeer ordog bsan odoo bichxed sanaa zovmoor…

Leave a Reply

Your email address will not be published.