Намарын зугаалга
Posted by in ВэБлог![]()
Ойрд нилээн их зугаалгаар хотоос гадагш явж байгаа. Энэ удаа 3 өөр тийш зугаалах сонголттой болов оо хөөрхий. Найрамдалын замд байдаг Хаадын Зам жуулчны баазад өдрөөр, Хэрлэн голруу загасчилахаар хоногоор, Баянбуурал амралтанд хоногоор явах сонголтууд дундаас хамгийн сүүлийн сонголтыг хийв. Блог бичье гэж бодсон боловч ханиад хүрээд халуураад жаал эмчилгээ хийсээр өнгөрсөн долоо хоногийн нилээн идэвхгүй маягаар өнгөрүүлэв. Баасан гаригийн орой найзуудтайгаа уулзан клубдэлгүйгээр шөнө гэртээ хариад Бямба гаригийн өглөө вагонд суугаад хотоос 100км-т орших МТЗ-ын Баянбуурал амралтанд амрахаар очив оо. Нилээн настай хүмүүс ихээр амардаг бололтой байсан, ус болон бусад зүйлийн хангамж сайтай, байгаль нь ч муугүй тийм амралтын газар байсан. Яг вагоны зогсоолын хажууд юм билээ. Хотоос 3 цаг явж байж очиж байсан. Нийтийн вагон байсан болохоор ирэх замдаа нилээн юм үзэв. Согтуу хүмүүсийн уусан архинаас эхлээд үнэртэхгүй үнэр танар гэж тэнд байсангүй. Цонхнууд нь онгойхгүй тул яг л саунд сууж байгаа мэт. Суудал хүрэлцэхгүй тул чихэлдэн сууцгаана. Жинхэнэ ардуудын дунд ороод явах нь надад тун сонирхолтой санагдаж байсан ч зарим ангийн нөхөд маань үгээ хэлэн хараал урсгах нь энүүхэнд. Ардуудын маань амьдрал ийм л байна шүү дээ, бид л ирээдүйд үүнийг нь сайжруулан, соёлтой болгох хэрэгтэй хэмээн бас ч дуугай байхгүй ухуулга хийгээд авлаа. Очихдоо бас суудлаас болж бидний суудал дээр суусан байсан ах эгч нартай учраа олох гэж бас л зөндөө асуудал үүсгэсэн.
Бямба гаригийг автомашингүй өдөр болгон зарлаж төв гудамжыг хаасан хэмээж байсан. Ангийхантайгаа тэнд очоод өнөөгийн манай эдийн засгийн байдал, сургалтын чанар, багш нар заах аргын тухай хүчтэй маргаантай ярилцлагыг эхлүүлэн ярилцаж гарсан. Үүнээс нь хүн болгон нэг зүйлийг толгойдоо хийсэн байх гэдэгт найдаад байгаа. Авилгын сэдвээр ч бас ч нилээн ярилцаж ирээдүйд авилга өгсөн хүнийг авилгатай тэмцэх газарт мэдээллэхэд түүнд өгөх гэж байснаас хоёр дахин их шагнал урамшил олгодог бол таслан зогсоогдож магадгүй юм гэдэг санааг гаргаж ирсэн. Харин багш нарын заах арга ухаан арай хоцрогдчихсон мэт санагддаг хэмээн бид ярилцсан. Жишээ нь лекцыг заавал бичиж байж үлддэг гэх. Хүн бүрийн сурах арга барил өөр болж байгаа өнөө үед заавал бичиж авна гэдэг утгагүй цагийн гарз мэт. Түүнийхээ оронд заах гэж буй хичээлийнхээ слайд, хэвлэмэл гарын авлага, бүр нарийн ярьвал аудио мп3-аар бичээд оюутнууддаа тараагаад түүнийгээ хамгийн гол нь бидний амьдралд ойр байдлаар тайлбарлаж жишээ аван хүргэвэл нилээн үр дүнтэй болох мэт санагддаг л даа. Лекц бол мэдлэгийг чиглүүлдэг болохоос бүгдийг нь өгч чадахгүй тул дэлгэрэнгүй судлах хэрэгтэй гэж хэлдэг ч яагаад бид түүнийг нь дэлгэрэнгүй уншиж судлах ёстойг багш нар огт тайлбарладаггүй тул оюутнууд нь залхууран сонирхолгүй зүйлийг хэн ч уншъя гэж боддоггүй. Би ч тэгдэг. Түнэр харанхуйд очыг нь асааж өгөөгүй байж биднээр гал гаргуулах гээд байдаг. Түүнтэй яг л ижилхэн зүйл болоод байна л даа. Дээр дурьдсанчлан зааж буй хичээл нь бидний одоогийн бодит амьдралд хэрхэн тусан бууж, түүнийгээ бид хэрхэн амьдралдаа хэрэглэж болох талаар хэзээ ч багш нар ярьдаггүй. Гагцхүү хийсвэр орон зайд л нэг зүйл ярьж заагаад л байдаг, бодлого бодоод л байдаг, хэнд ч хэрэгтэй юм бүү мэд.
Өмнөх бичлэгтээ би амьдралын нэгэн хэв маягийн тухай бичнэ гэж байсан түүнийхээ ганц хоёр санааг та бүхэнтэй хуваалцаж бодолыг чинь сонсоё гэж бодов. Хүн болох багаасаа гэдэг, түүнтэй адилаар яг одоо энэ бичлэгийг уншиж байгаа иргэн, хүмүүн та өөрийгөө хувь хүнийхээ үүднээс хэр нээлттэй хүн гэж боддог вэ? Ер нь энэ талаар ажиглаад байхад манай монголчууд нилээн бүрэг ичимхийдүү хүмүүс юм л даа. Ядаж л өөрийнхөө байр суурийг чөлөөтэй илэрхийлж чадахгүй, түүнээсээ болж хохирч байгаа хүмүүс ч байдаг. Өөрийгөө илэрхийлж чаддаггүйн хамгийн том жишээ бол эцэг эх ба тэдний хүүхдүүдийн хоорондын харьцаан дээр л илэрдэг. Америк, Европчууд шиг бид хэзээ ч гэрээсээ гарахдаа ч юм уу “ээжээ, ааваа би таньдаа хайртай шүү” гэж хэлдэггүй. Ээж аавтайгаа найз бүсгүй, найз залуутайгаа секс хийсэн тохиолдолоо хэзээ ч ярьдаггүй. Энэ мэтчилэн тэр бүр нээлттэй байж чаддаггүй нь уг хүнийг нилээн хүнд байдалд оруулдаг мэт. Үүнийг уншиж буй хэн ч гэсэн цаашид ирээдүйд эцэг эх болсон цагтаа үр хүүхдээ өсгөхдөө хайрцган дотор бус хайрцагнаас гадна сэтгэж чаддаг болгох хэрэгтэй байна л даа. Нэг зүйлд баригдан сэтгэх шиг дорой зүйл байхгүй гэж би боддог л доо.
Эцэст нь хэлэхэд идсэн чихэр, мөхөөлдөснийхөө цаас ишийг нь хог болгон хаяхгүй, зажилсан бохио ширээнийхээ доор наалгүй цаасанд боон хаяж, ногоон гэрлээр зам хөндлөн гарч, нийгмийн харилцаанд орохдоо байнга инээмсэглэж эерэг энергиэр бие биенээ цэнэглэж байхыг уриалж байна. Бүхнийг өөрөөсөө л хай. Бусдад бүү буруугаа тох, энэ талаар ч гэсэн сүүлийн би хэд хэдэн зүйлсийг бодоод байгаа л даа, иймэрхүү том том зүйл бичээд байдаг Хантулга гэдэг хүн хувьдаа эдгээр бүх зүйлсээ хэрэгжүүлж чаддаг уу, үгүй юу гээд өөрөөсөө хайн олсон зүйлсээ хуваалцах болноо.
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.







goy
harin tiimee bid hoir sex-chaad hendch hileeguishd
hi chinii bichij bga zuilud mon hij bga chini mashsh ih talagdaj bna. minii huvid ene bga uyes oor uyd unshsan bol ingej surtei setgegdel toroh bsan uu ugui yu. gehdee odoo nadad *hund tim neg sonin uye bdag da* tim l sonin uye tulgaraad bna. ym ym ni butehgui bga ch ym shig neg l tiim havchigdmal yahaa ch medehgui hachin zuiluud bolood bh ymaa. hun harahad neg l zugeer yvaa yum shig. gehde chinii bichsen buhniig ooroosoo hai gedeg unen bhaa. odoo neg tegeh ged uznee. bi yr ni bas ih zalhuu bh shig bnaa. tegsen mortoloo neg shan zavgui hogjiltei oligtoihon zuiluudiig hiih gesen bodoltoigoos tsaashgui. yaj neg OK boloy doo keke. za za sorry bahan l setgelzuin ym bichchihlee. bye chi hussen buhnee hij buteej chadah bolnoo chamd amjilt husey. urgelj ineej bgaarai
Ingehed ta Er ni ih sonirholtoi gehuu saihan gehuu za neg tiim amidraliin hev mayagtai hun ymaa te. Saihan amraal zugaalaal, Paridaal, Ajlaach amjuulaal. Yaj iim boloh ve! hehe. Bi l huvidaa ih bureg hun. Gerees, Surguulias yaj ch hicheegeed holdoj chaddaggui ym. Odoo bol gereesee garhiig ch husehgui bolsoon. Nom unshij, Hugjim sonsoj(GERTEE BAS DEEREES NI GANTSAARAA SHUU!) nasiig barah shinjtei. LONELY BOY(~_~)
Hey,i totally agree with you,there.However,what are you going to do about it? What is your plan?Are you willing to make a change?Just curious.
hi, yu bn chinii ene responsible citizen bh chin tun zov zuil bn,bi negen ulsiin bolood huviin surguuld bagshildag l daa, tegeed oyutan suragchdaa ali boloh how to become a responsible citizen and students bh buhii l zuiliig heldeg l dee tegeed chinii blogoor ordog zaluusdaa handan urialj bgaag chin uneheer demjij bnoooo
i’ve an idea about responsible person so i wanna to share it
YOU are YOU
The important thing about you is that you are you
It’s true that u were a baby
And u grew; u were a child
And now u r a youth
U will grow into a man, into a woman
And into a responsible citizen
But the most important thing about u is that
YOU are YOU
HAha goy amarjee Hantulgaa oyutan bid nar chine naad amraltiin chine hajuugaar bainga ungurdug bi darkhan-s UB-d surdag oyutan surdag oyutab hun hun Vagonoor haya haya yvna bainga naad amraltiig chine hardag shdee HEHEHE gehdee and mine chinii ugsun duugaar mun clipuudeer minii ipod mp3 gar utas maani duuren bdg shdee Shine ym tavidagt chine talarhaad barashgui ni CHi bichleg bolgonoog unshdag geluu Harin zarim neg bazaahgui ugsiig haraad buu yadag ve banzal teneg gd haya bichhehsen bhiig hardag ne deer ni HAntulgiin anhnii hair sex gd eldeviig unshaad yadag ve
Эцэст нь хэлэхэд идсэн чихэр, мөхөөлдөснийхөө цаас ишийг нь хог болгон хаяхгүй, зажилсан бохио ширээнийхээ доор наалгүй цаасанд боон хаяж, ногоон гэрлээр зам хөндлөн гарч, нийгмийн харилцаанд орохдоо байнга инээмсэглэж эерэг энергиэр бие биенээ цэнэглэж байхыг уриалж байна. Бүхнийг өөрөөсөө л хай. Бусдад бүү буруугаа тох, энэ талаар ч гэсэн сүүлийн би хэд хэдэн зүйлсийг бодоод байгаа л даа, иймэрхүү том том зүйл бичээд байдаг Хантулга гэдэг хүн хувьдаа эдгээр бүх зүйлсээ хэрэгжүүлж чаддаг уу, үгүй юу гээд өөрөөсөө хайн олсон зүйлсээ хуваалцах болноо….
Ene vg ih taalagdlaa minii bodoj yavdag zviliig yag helsen bn…yamar negen hervvl margaand ch gesen nuguu hvniig hervee ter bi baisan bol gedegtei adil..
er ni Mongold ochool tiimerhvv yanzand ni udhaaraa uusaj eheldeg shvv …zamiin hudulguunii soyoloos ehsvvleed l …
hi bi bayanbuural yawah gesiin, neg udriin yamar unetei bna. haana ochij zashialga uguh uu, helj uguuch
bayanbuural amraltiin gazar yamar unetei bga neg honogiin. bas vagonii zardal hed bga bol eniig medeh chuhal hereg bn zugaalah gsn yum kk.medeh hun bwal sosodef_6862 gd orj ireed bhgui ch gsn bichij ugch tusalnuuu
hi bi naad amraltin gazar bdag mbaih naana chin bdag baynbuural goe gazar shvv dee
Я Вас приветствую ! Рад тому что хоть у когото даходят руки освещать тему большое Вам спосибо.