Улаанбаатарын намар
Posted by in ВэБлогӨнөөдөр 9 сарын 16-ны өдөр буюу халаалт хот даяар өгч эхлээд хоёр дахь хоногтойгоо золгож байгаа өдөр. Яг л намар болсон мэт гадаа тун хүйтэн жихүүн салхитай байлаа. Богд уулын энгэрээр манан татаад Энхтайваны гүүрнээс жаахан наана бороо үе үе дусалсан бүрхэг өдөр өнгөрч байна. Урьд шөнө Европын АШТ-ийн шөвгийн 4-т үлдсэн ОХУ, Литва-н тоглолтын 4 цагт босч үзэх шив. Нойроо хагаслан байж үзсэн тоглолт маань ч тун сайхан болж дэмжиж байсан хойд хөршийн ах нарын баг маань ийнхүү 1993 оноос хойш анх удаа Европын АШТ-д аваргын төлөө Испанитай өнөө шөнө 4 цагаас УБ-ын цагаар тоглох боллоо. Шөнө босоод үзээд суучихдаг газар ш д. Кириленко НБА-д тоглодог гэсэндээ аргагүй л өөр тоглолтыг үзүүлж байна билээ. Ажлын өдрүүдээр хичээлдээ яваад тухтай ч оффис дээрээ сууж хийж чадаагүй байсан зүйлүүдээсээ өчигдөр өнөөдөр хийж дуусгах шив.
Өрөөндөө байрлуулсан 42 инчийн LCD ТВ-ийн ачаар гэрээс гарах сонирхол нилээн багассан гэж хэлж болно. Энэ сарын 20-нд гаднаас ирсэн найзуудын сүүлийнх нь эх орноосоо мордох сурагтай. Сая өнгөрсөн Баасанд бас нилээдгүй хэд нь нийлж пааридсан сурагтай. Пааринаас ч бас овоо залхаж эхэлж байна шүү. Нэг л хэвийн хүмүүс, нэг хэвийн хөгжим гээд л. Удаан лавшаа идээд байхаар залхахгүй хүн байдаггүй байх. Хичээл орохын яг өмнөх өдөр хусуулсан үс маань овоо ургаад хар болчихож хэмээн ярьж байсан. Ирж буй долоо хоногийн сүүлээр нэг паари хийх санаатай. Яваандаа реклам эд нар нь явагдаад эхлэхээр бүгд сонсох байх. Түүний хажуугаар CS-ийн лигийг дахин сайжруулан хийх, BYOC тоглолт зохион байгуулах санаа өвөртлөөд л явж байна. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхнүү харж л байя.
Загасанд явж ирээд манай улсын байгаль юу ч үгүй болон хоосорч байгааг өөрийн нүдээр үзээд ирлээ. Хүний урманд тэрхүү алт олборлогчдын ачаар ганц л загастай ирэв. Алтаа угаагаад л усаа шууд голын ойролцоо асгачихна. 2 жилийн өмнө л цэнгэг байсан Ерөө гол одоо зарим хэсгээрээ бохирдсон нь өнгөцхөн харахад л мэдэгдэнэ. Эргэн тойрон буй мод, газар шороог нь сэндийлж тасдаж хаяаад үзлийн болгож орхижээ. Ойр хавьцаа нь гар аргаар олборлогч нинжа нар Ялбаг хэмээх газрын ойролцоо гэр барин бөөн бөөнөөрөө амьдарцгаана. Саяхан нэг жижиг хэмжээний алт олсон нэгнийгээ залгичихаар нь амийг нь хөнөөгөөд авчихсан хэрэг гарсан. Үнэндээ бол алтны дон манай улсад шүглэчихэж гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнөө маргаашийн орлогоо бодоод үр хүүхэд, хойч үеийнхэндээ ашиглуулах байгалийн баялагаа устгаж үгүй хийж байгаа ард иргэдийн ухамсар ямар түвшинд очитлоо доройтож, тэр чинээгээр баян хоосоны ялгаа ямархуу болсоныг ил тод гэрчилнэ. УИХ-ын гишүүд ч яахав, хийдгээ хийж нөгөөх л хэрүүлээ хийцгээнэ. Сонгууль ирэх онд болох гэж байгааг ч хэлэх үү, сүүлдээ нэр хүнд олж авахын төлөө юу ч хийхээс буцахаа больж жирийн албан татвар төлөгч мань мэтийн мөнгийг хадгаламж зээлийн хоршооны дампууралд өртсөн хүмүүст зүв зүгээр өгчихсөн байх. Тэр хүн өөрийн мөнгөө өөрийн сонголтоороо тэнд хадгалуулж, тухайн үед Монголбанкны захирал байсан Чулуунбат энэхүү ХЗХ-д мөнгөө массаараа хадгалуулж байгааг буруу хэмээн удаа дараа сануулсаар байтал эцэст нь тийм байдалд хүрчихсэн байхад зүв зүгээр ажил албаа эрхлэн татвараа төлөөд явж байгаа бидний мөнгөөс тэдэнд өгсөнд нь би лав гомдолтой байна.
Сайтынхаа миний хитийг сольж амжихгүй яваад байнаа. Харин толгойны зургийг буюу header зургаа сольж нэгэн найзынхаа чихэвчтэй хөгжим сонсож буй зургийг нь байрлуулав. Хэрэв та эмэгтэй бөгөөд өөрийн чихэвчтэй хөгжимтэй зургаа аваад явуулбал дээд хэсэгтээ байрлуулах боломжтой юм шүү гэдгийг энэ дашрамд сануулъя. Тэр хариулт өгсөн бичлэгт намайг их онгироо, биеэ тоосон, хэтэрхий их гудамжны хар ярианы хэллэгээр бичсэн байна гээд шүүмжилсэн байсан, сэтгэгдэлээ бичсэн, илэрхийлсэн хэрэглэгчиддээ баярлалаа. Ирж буй шинэ долоо хоногийн тань ажилд амжилт хүсье. Оросууд аварга болохын төлөө урагшаа..
Зиак эцэст нь энэхүү үзүүлбэрийг сонирхуулах ёстой болов уу:
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.







gaihaltai bichleg bna shu. thanks Hantulgaa.
Hantulgaa!~ chi hujaanuudiin talaar yu gej boddog ve? MGL-d tiim ih hujaanuud bna uu?
za ene Deer baigaa goy zurag bna shuu
Nz maani ch goy garsan bna Hantulga chi
goy yum bichsen bna aa uneheer goy shuu
hehe amjilt zaluu min
yooy laitai klip bolson bna shd yamar ch ondoriiin yooy
ter deed taliin header chin goy boljee
odoo mgl hogjij bna geed l bhiin teed hoggjitson yum haragdahk bhiin
manaihan joohon buruu hogjood bga yum shigee:
bar etr geed l………. barnaas oor yum alga l bh shiw dee.:(
sain uu?ene udriin mend.neeree tolgoi zurag chini dajgui bn shuu.chinii bichsen ch bas dajgui bnaa.za tegeed ajiliin amjilt husei.
Sain uu!. Bichleg dajgui boljee. Neeree Chris Brown ii THROWED duugaar oird unendee amisgalj baindoo. Ene duugaar amidarch baina barag. Gants guilt baina ta Chris Brown ii anhnii tsomog iig ni olj ugch tuslaach tehoo!. 2 dahi tsomogiig ni ch gesen garhaar ni tavina gedegt naidaj baina shuu!. Minii duunii sang er ni ene site l burduuldeg shuu! talarhaj yavdgaa ilerhiilie.
mgl d bgaa yum shig sanagdav.tnx hantulgaaaa…
ajil buh yum ni ok biz dee.haayaadaa neg iim niitlerhuu yum bichij bval ok yum bna
“Загасанд явж ирээд манай улсын байгаль юу ч үгүй болон хоосорч байгааг өөрийн нүдээр үзээд ирлээ. Хүний урманд тэрхүү алт олборлогчдын ачаар ганц л загастай ирэв.”
yahuu bas ta nar muu jagaschanguud baij magadldaa… jugeerei… bi ochood bariad ogii za
lol