Aug 31

Хичээлийн шинэ жилийн мэнд

Posted by Hantulga in ВэБлог

Нэг л мэдэхэд хичээл орох болчихсон 8 сарын 31 болчихсон байдаг. Хичээл орох дөхөөд ирэхээр л хүмүүс зун хэр сайхан амарч авсан бэ гэж асууцгаадаг. Манай оронд л зуны дулаан цагт амарч, зугаалдаг болохоос уг нь гадны орнуудад зун нь байдаг хүчээ шавхан ажиллаад өвлийн хүйтэн цаг болохоор гэрээсээ гарахгүй амралтаа аваад суучихдаг. Магадгүй тэрнээсээ болоод ч урт насалдаг байж болох юм, гэхдээ хэн мэдхэв урт наслахад янз бүрийн хүчин зүйл л нөлөөлдөг биз. Худлаа буудах гэж байгаад баригдав :P

Хичээл эхлэхээс өмнө хэд хэдэн ажилаа дуусгачих гээд үзсээр л. Зарим нэг нь ч овоо урагшлаад зарим нэг нь хэвэндээ л байж байх шив. Сайтан дээр э-Спортын тухай мэдээ нийтлэгддэг болсоноос хойш хүмүүс нилээн дургүй хүлээн авч байгаа шинжтэй болохоор нь өөр арга сэдээд эртнээс бодож явсан [mN] клубынхээ сайтыг блог маягаар хийх санаа төрөөд өчигдөрөөс эхлээд түүнийхээ ажилд орчихоод явж байна. Манай клубт идэвхтэй идэвхгүй нийт 20 гаруй гишүүн байдаг. Түүнээс 6-7 орчим нь энэ зун нилээн идэвхтэй байж бодит амьдрал дээр жинхэнэ найз нөхөд болж зунжингаа хамтдаа явцгаасан. Мессенжер, social networking site (myspace, facebook. Hi5)-аар дамжуулан бие биенийхээ тухай мэдээлэл авдаг найзуудыг буюу комюнитиг блогоор дамжуулан уулзуулах нь нилээн зугаатай бөгөөд хэрэгтэй гэж бодов. Мөн э-Спортын талаар сүүлийн үеийн мэдээ, хичээл, зөвлөгөө гэх мэт зүйлс байх нь тодорхой л доо. Энэ талаар юу гэж бодож байна?

Ойрдоо ажил гэр хоёрын хооронд алхаж явах их дуртай болоод байгаа. Хичээл орох дөхөж байгаа болохоор бага ч атугай энергээ нөөж авахын тулд төрдөг дээрээ буюу Дота-гийн хэллэгээр худаг дээрээ амиа нөхөн сууж байх шив дээ. Гэрээсээ ажил хүртлээ утасныхаа радиог VOA 106.6 дээр тавиад дэлхий дахинд болж буй сүүлийн үеийн мэдээлэл, дуу хөгжимөөс хоцрохгүй байж гэртээ очоод Bloomberg үзэж дэлхий дахины бизнесийн мэдээг цаг бүрт нь үздэг хоббитой болох шив дээ. Монгол радио сонсохоор тэр хөтлөгч нарынх нь дууны нэр, дуучиныг зарлаж байгааг нь сонсохоос ч аймшигтай. Саяхан үндэсний тв өглөө үзэж байсан чинь ихана-гийн Амбрела-г явуулна гэж хэлэхэд нь золтой л тв-рүүгээ бөөлжөөгүй. Муулж байгаа юм биш л дээ, улс орон даяар цацагддаг тв-д ажиллаж байж өөрийг бага ч гэсэн хөгжүүлээсэй гэж бодсондоо л хэлэв.

Хятадад интернэт маш их хараа хяналтан дор байдаг гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгвэл хятадын эрх баригчид хэрэглэгчидээ хянах дараагийн алхамд шилжсэн нь виртуаль цагдаа гэгч зүйлийг гаргаж ирэн хэрэглэгч бүрийн дэлгэцний доор буюу цагний хажууд машинтай эсвэл мотоциклтэй цагдаагийн зураг байх бөгөөд хэрэглэгчийг ямар нэгэн зохисгүй үйлдэл хийх буюу болохгүй сайтруу хандсан тохиолдолд барьж авах үүрэгтэй аж. Өөр нэгэн интернэттэй холбоотой мэдээ гэвэл хятадад эрэн сурвалжилж байсан нэгэн хүнийг олоход Yahoo!-гийн хятад дахь салбар туслан тэдэнд акаунтных нь нууц үгийг хэлж өгч тусалсан бөгөөд улмаар түүний Inbox дотор нь бүхий л хувийн бөгөөд нууцлалтай хэд хэдэн бичиг баримт байжээ. Тэгэхээр иймэрхүү үнэгүй и-мэйлүүдэд 100% найдаад хэрэггүй юм байна шүү гэдгийг яг одоо үүнийг уншиж буй болохгүй нөхдүүд хэлмээр байна. Yahoo-г хүний эрхийн байгууллага шүүхэд өгсөн юм гэнэ лээ, удахгүй нэг шийдвэр гарах байх.

Манай улсын улс төрийн байдал ороо бусгаа, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн, гэрт ус байхгүй, хааяа даа тог тасарчихаад яг л хэвэндээ байж байна доо. 9 сарын 1 болох гээд хөдөөнөөс оюутнууд хотдоо эргээд ирчихсэн шөнө дөлөөр архи ууж зодолдоод шөнө ч унтуулахгүй юм. Лайтай айн?

Хэдэн шинэ сайтан дээр ажиллаж байгаа гэж түрүүн дурьдсан, бэлэн болохоор нь удахгүй мэдэгдэнээ, энэхүү сайтаа блог чигээр нь хадгалаад дуу хөгжмийн блог маягаар нь үргэлжлүүлсэн нь дээр гэж бодож байна, таньд ямар нэгэн санаа оноо байна уу?

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.

3 Responses

  • hun says:

    tegsen deeree hantulgaa. suuliiiin uyd bur ene site chine boon l togloom boltson bsan bolohoor odor bur shalgadag zan maani aajim aajimaar bagasah shig bolj irj bnelee shu. ZA tegeed amjilt!!!

  • enji says:

    oo teed barag tegsen deer dee bas mgl bolj bui medee zedeelel tawij boloh yum
    neeh sport sonirhodggu bolhoor yahw ongorchdiin gsn hehehhe
    za za hantulga-daa amjilt shuu!11

  • baje says:

    Hanty, Yahoo yu bolsoniig medvel damjuulaarai!

    Haa saigui l yumnii une osch bh shig bna, end bas benzin tos osood dagaad hunsnii baraa teever za tegeed buh yum l osch bna da ..



Leave a Reply

Copyright © Hantulga.com | Tune Ur Life