Блог хэрэглэх арга замууд

Хэрэв блог гэж юу болох тухай итгэлгүй байгаа бол! Үнэндээ хүн юуны ч тухай блог бичиж болно. Энд эхлэхэд хэрэг болж болох санаануудыг жагсаалаа:

1. Амьдралынхаа өдрийн тэмдэглэл хөтлөх.
2. Шинэ ишлэл, онч үгс цуглуулах.
3. Өдөр тутмын амжилтаа баримтжуулах.
4. Зорилтуудаа жагсаах.
5. Өөрийн шинэ мэдлэгээ баримтжуулах, бататгах
6. Гадаад хэл сурах, түүнийхээ дадлага гэрийн даалгавраа хийх
7. Өөрийн эрэгцүүлэл бодлыг илэрхийлэх
8. Сүүлийн үеийн адал явдлаа хүүрнэх.
9. Найздаа талархал, мэндчилгээ илэрхийлэх.
10. есторан, хоолны газарын талаар сэтгэгдлээ бичих.
11. Сүүлийнхээ болзоог хүүрнэх.
12. Цаг нөгцөөх дуртай хэлбэрээ тоочих.
13. Өөрийн шүлэг, найраглалаа бусадтай хуваал.
14. Өөрийн туршлагажсан зүйлийн талаар бусдад зөвлөмж санал болгох.
15. Өөрийн дуртай хобины талаар бичих.
16. Өөрийн сонгон суралцаж байгаа хичээлийн талаар бичих.
17. Киноны тухай сэтгэгдлээ бичих.
18. Одууд, хамтран ажиллагч, найзуудын тухай шивнээ үгс бичих.
19. Өөрийн хоолны дэглэм барих болон дасгалын төлөвлөгөөгөө бичих хөтлөх.
20. Мэдээллийн сонирхолтой хэсгийг хуваалцах.
21. Өөрийн хүсэл мөрөөдлийн тодорхойлох.
22. Болж буй үзэгдлийн талаар өгүүлэл бичих.
23. Бусад блог бичигчдээс асуулт асуух.
24. Онигоо, хошигнол, инээдтэй явдалаа хуваалцах.
25. Өөрийн ажиллаж буй төслийн талаар хүүрнэх, тодорхойлох.
26. Хайртай тэжээдэг амьтныхаа түүхээс хуваалцах.
27. Болзох болон хүүхэд хүмүүжүүлэх гэх мэтээр зөвлөгөө, туршлага бичих.
28. Төрөл бүрийн богино түүх бичих.
29. Зах зээл, хувьцааны хандлага бизнесийн талаар бичих.
30. Өөрийн дуртай хувцасны дэлгүүрүүдийг дурдах.
31. Дуртай хоолны цэс, жорыг тодорхойлох, хуваалцах.
32. Өдөр тутмын зурагаа илэрхийлэх.
33. Бусад хүмүүс мэдээсэй гэж хүссэн юуг ч хуваалцах.

Уг сайтнаас мэдээллийг авав

Share

4 Replies to “Блог хэрэглэх арга замууд”

  1. За ингээд л нэг мэдэхэд амьдралын минь хамгийн үнэтэй цаг хугацаа,залуу сайхан нас минь өнгөрсөн мэт санагдах юм. Гэвч гутраад байх хэрэггүй ч байж мэднэ.Үнэндээ гэхэд хань ижлээ зөв сонгосон болоосой гэж одоо л бодох болжээ. ер нь нөхөртэй мөртлөө ганцаараа юм шиг л амьдарсан байх юм. Хамгийн хэцүү хүнд үед ганцаараа л байж байдаг. Өөр зүйлд тэвчээр муутай хирнээ үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэдэг ганцхан бодол дээр л хамаг бүхнээ төвлөрүүлж өөрийгөө золиос мэт орхисон байна. Эсвэл нөхөр маань амны хишиг сайтай хүн болж таараад байна уу. Би 10 жилийн сургуульд байхдаа царайлаг, сурлагатай юм юмтайд л ордог охин байсан. Хичнээн аятайхан хүмүүс миний зүг тэмүүлж байхад би тэр лүүгээ л зүтгэж байсан. Одоо энэ олон жилийн дараа бодоход би муу хүнтэй амьдарсан байна гэж бодож байна. Гэвч яахч билээ. Хоёр хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн бодолдоо үнэнч хэвээр үлдэе дээ Бурхан өршөөг…

  2. Anonymous aa setgeleer unaad heregguee ho. amidral gedeg chine goe shu de. odoonoos ehleed amidraliig shal oor ontsogoos harj setgel teneger amidarsan deer bh. hedii haniinhaa huvid setgel dunduur bgaa ch gesen chi tuuniihee sain talii n ehleed sain haij ol. tegeed tuuniigee saihnaar bodoj setgej hairla. neg l medehed chi tuunde uridiinhaasaa iluu hairtai bolchihson bh bolvuuu. Chamd amjilt husey!!!

  3. å‡çƒ£ 俊司 (で㏐ち しゅんじ)代表取締役昭和37年生まれ。九州大学理学部卒業。 米国・タフツ大学フレッチャースクール大学院卒業、国際関係論修士。 野村證券(æ ª)商品開発部門、 米国不動産投資銀行部門(イーストディル社:ニューヨーク)º­‰ã‚’経て、 クレディ・スイス・ファイナンシャル・プロダクツ銀行ストラクチャリング部に移籍。 平成11å¹´(æ ª)アルティマ・キャピタãå«・マネージメントを設立。 日本証券アナリスト協会検定会員。

Leave a Reply

Your email address will not be published.