Last.fm-ийг CBS худалдаж авав
Posted by in ВэБлог
CBS дөнгөж сая хөгжмийн сайт болох Last.fm-ийг for £140 сая буюу $280 саяар худалдаж авсан нь Их Британийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр худалдаалагдсан Web 2.0 боллоо хэмээн BBC News мэдээллэв.
Last.fm нь сонсогчдийг бусад сонсогчидтой холбож өгөхөд тусалдаг бөгөөд өөрийн хуваалцахыг хүссэн хөгжмиөө бусад сонсогчидтой хуваалцаж болдог нь хамгийн том давуу тал юм. Мөн сонсогч өөрийн радиог ажилуулан сонсогч нарт хүргэх бололцоотой байдаг.
CBS радио нь одоогоор АНУ-ын хамгийн том радио групп бөгөөд 179 сувгийг 50 гаруй хөгжим болон мэдээний зах зээлд өрсөлдөж байна.
Last.fm нь 5 жилийн өмнө анх байгуулагдаж байсан бөгөөд 15 сая идэвхтэй хэрэглэгчидтэй аж. Энэхүү худалдан авалт нь тус сайтыг бүтээгчидийг web 2.0 ажилуулдаг цөөн хэдэн баячуудын тоонд оруулж чадлаа.
You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. You can leave a response, or trackback from your own site.






