Энэ долоо хоногийн цомогийн борлуулалтын мэдээ

daughtry.jpg

Энэ долоо хоногийн #1 [89.901 хувь]

Биллбордын шилдэг 200 цомогийн жагсаалтыг Daughtry тэргүүлж эхлэв. Өнгөрсөн долоо хоногийн жагсаалтыг Norah Jones тэргүүлж байсныг мартаагүй биз ээ.

nellyfurtado-loose.jpg

Энэ долоо хоногийн #7 [45.157 хувь]

Нэлли Фүртадогийн сүүлчийн цомог болох *Loose* нь өдгөөг хүртэл биллбордын жагсаалтад байсаар байгаа нь ямархуу сайн цомог болсоныг нь илтгэх мэт. Сүүлд гаргасан *Say It Right* синглийн ачаар 7 байр дээшилж 7-р байранд орж ирлээ. Хэрхэн цомогийн рейтингийг ганцхан дуугаар өсгөж болдогийг харж байгаа биз? Манай зах зээлд арай иймэрхүү зүйл нэвтрээгүй л байгаа л даа. Эцэст нь хэлэхэд Канадын авъяаслаг дуучин бүсгүй маань Европоор удахгүй аялах бөгөөд яг одоо Хойд Америкаар аялан тоглоод завгүй байна.

dreamgirls.jpg

Энэ долоо хоногийн #8 [44.656]

Оскарын шагнал гардуулах ёслолдоо баярлалаа. Түүний ачаар л энэхүү киноны саундтрэк цомог нь 8-р байранд дээшлэн орж ирсэн нь гарцаагүй.


Фэрги-гийн *The Dutchess* цомог нь шилдэг 10-т орж ирэх магадлал тун өндөр байна. Хэрэв түүний *Glamorous* сингл нь тарьж буй шуугианаа үргэлжлүүлж чадвал шууд л шилдэг 10-т ороод ирлээ гэсэн үг. 42,011 хувь зарагдсан байгаа юм байна.Сиэра-гийн цомог тун хурдтайгаар дээш мацан авирч байна. 19,136 хувь зарагдаж 14 байр урагшилж #29-т орж ирсэн байна.

Share

One Reply to “Энэ долоо хоногийн цомогийн борлуулалтын мэдээ”

Leave a Reply

Your email address will not be published.